Ганц бие ээжүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 16

Одоогоос гурван жилийн өмнө дуучин С.Жавхлан амьдралынхаа ханиар Ховд нутгаас гаралтай эгэл жирийн бүсгүйг сонголоо хэмээн хэвлэлүүд шуугиан тарьж эхлэв. Тухайн үед нийтийн дууны ханхүүгийн сэтгэлийн эзэмдсэн тэр бүсгүйн талаар “Хартфорд” олон улсын сургуульд суралцдаг, гадаад явж гахай шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан цагтаа Швейцарь Отгоо хэмээх цууртай эртэй дотно үерхэж явсан, “Торгоны зам” компанийн захирал Г.Гантөмөрийн охин хэмээх мэдээллүүд хэвлэлүүдээр хөвөрч байлаа. Энэ цагаас олонд танигдах эхлэлээ тавьсан, энгийн үедээ хэний ч хараа булаамгүй эгэл жирийн Г.Долгормаа бүсгүй охиныхоо аавыг өөр амьдрал хөөж эхэлсэн буюу “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй романс үүсгэж эхэлсэн цагаас амьдралаа алдахгүй гэж хичээснийх үү, нялх Юм-Агиа хөтлөн сонин сэтгүүлийн нүүрэнд гарах болсон нь бяцхан амьтнаар реклам хийлээ хэмээн олны дургүйцлийг хүргэсэн нь их. Баргийн юманд буурьгүй загнахааргүй тэр дундаа гэр бүлийн тал дээр тунчиг нухацтай хандах нийтийн дууны ханхүү хоёр дахь сонголтоо хийж хоёр дахь охиноо өлгийдөж, Г.Долгормаа бүсгүй охиноо тэвэрсээр үлдсэн нь тэдний үзэл бодол, амьдралынх хэв маяг нийцээгүйгээс гадна анхнаасаа хайр сэтгэл гэхээсээ илүү эрх ашиг харсан сонголт байсантай холбоотой хэмээн ойр дотныхон нь дүгнэдэг.

Г.Долгормаа бүсгүйн төрсөн дүүг Г.Дэлгэрмаа хэмээх нуруулаг, царайлаг бүсгүй байдгийг уншигчид маань тэр бүр мэдэхгүй болов уу. “Торгоны зам”-ын захирал Г.Гантөмөр энэ охиноо “Говь”-ийн нэгэн томоохон албан тушаалтанд үрчлүүлсэн бөгөөд нэгэн үе загварын тайзыг чимж явсан бүсгүй. 90-ээд оны дунд үед хэвлэлийн хуудаснаа “Камертон”-ы Ганаа насанд хүрээгүй охиныг жирэмслүүллээ хэмээн шуугиж байсныг санаж байвал тэрхүү дуулианы эзэн нь чухамдаа Дээгий хэмээх энэ бүсгүй юм. Загварын царайлаг, нуруулаг охидын нэгэн адил чамгүй хөдөлгөөнтэй энэ бүсгүй манай нэгэн томоохон бизнэсмен эрийн хүүхдийн төрүүлсэн хэмээн өөрөө ярьдаг ч үнэн хэрэг дээрээ үүнийг цаад эрхэм нь одоо болтол хүлээн зөвшөөрсөн нь үгүй гэдэг. Олон нийтийн газар, танил нөхөдтэйгээ уулзахаараа single mamochku хэмээх өөрийгөө танилцуулдгаас үзвэл залуу насны эл алдаандаа тэгтлээ их харамсч, гэмшдэггүй бололтой.

Эх сурвалж: “Grand” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top