2011 онд манай улс 448,1 мянган тонн үр тариа, үүнээс 437,9 мянган тонн буудай, 199,2 мянган тонн төмс, 105,2 мянган тонн ногоо, 4,5 мянган тонн арвай, 4,3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4,5 мянган тонн тосны ургамал,34,3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Ингэснээр жилийн хэрэгцээт буудай төмсийг 100,0 хувь, хүнсний ногооны 62,6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болж байна.
Ургац хураалтын дүнг 2010 оны ургацтай харьцуулахад үр тариа 81,8 мянган тонн, төмс 30,2 мянган тонн, хүнсний ногоо 14,9 мянган тонноор тус тус ахиу ургац хураан авчээ.
Газар тариалангийн салбарт олсон ололтыг бататган тогтворжуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, үрийн чанарыг сайжруулах, ургацын хэмжээ ялангуяа хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариалангийн салбарын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгажээ.
Мөн тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ оны ургацаас Тариаланг дэмжих сан, улсын нөөц болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох боллоо.
Сэтгэгдэл ( 0 )