Унгар улстай хэлэлцээр байгуулахыг дэмжив

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 16

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов.

Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар манай 2 мянга орчим иргэн Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсоор сурч, ажиллаж, амьдарч байна. Үүнээс 800 хүн нь тус улсын хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм.

Хэлэлцээр байгуулснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзол хангасан үедээ Монгол, Унгар Улсад тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэртээ гарч 2 талаас ногдох хэсгээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ.

Мөн Унгар Улсад ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдаж байсан болно хамрагдаж байгаа манай иргэдийн нийгмийн баталгаа сайжрах бөгөөд иргэдийнхээ талаар албан ёсны нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай ч  болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top