Хуучин цагийн “эв хамтач” утга зохиолд (урлагт) манай талын болоод дайсны талын хэмээх нэгэн хэвшмэл дүрүүд элбэг байдаг байлаа. Манай талынх нь учиргүй сайн хүний хайлан, харин эсрэг талынх нь муу муухайн цуглуулга. Одоо ч зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүр бүтээв, эсвэл эсрэг талын муу хүний дүрд тоглолоо гэх мэтээр ярих нь бий. Харин амьдрал дээр туйлын сайн, эсвэл саар хүн гэж үгүй. Хэнийг хэн аль өнцөгөөс нь харахаас шалтгаалан сайн эсвэл муу хүн гэж харагддаг.
Монголын ард түмний дунд олон жилийн турш тэрхүү муу хүний дүрд “тоглосоор” ирсэн нэгэн бол алдарт “90 саяын Гансүх” хэмээх залуу билээ. Та бидний сайн мэдэх, бас нарийн мэдэхгүй л түүх. Гэвч энэхүү “муу хүн”-ий амьдралаас бусдад сургамж болох зүйл өчүүхэн төдий ч байхгүй гэж үү? Тэр буруу юм хийсэн, өмөөрөхийн аргагүй буруу зүйл хийсэн хүн. Гэхдээ муу ч гэсэн хүний л амьдрал юм болохоороо тэр түүх хэн нэгний аугаа баян түүх байж таараа. Тэгэж яривал, тэрхүү “муу хүн”-ий түүх бусдад бүүр ч...
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )