Энэ оны 1 дүгээр сараас дөрвөөс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Эхийн алдар 2, зургаа түүнээс олон хүүхэд төрүүлсэнд Эхийн алдар 1 одон олгохоор болж, мөнгөн тэтгэмжийн хэмжээ ч нэмэгдсэн билээ. Ийнхүү алдарт эхийн одон олгох журамд өөрчлөлт орсноор шинээр олон ээжүүд эхийн одонгоор энгэрээ мялаалгаж байгаа.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж дүүргийнхээ 617 алдарт эхчүүдэд одонг нь гардууллаа. Энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө эхний ээлжийн 300, Улсын их баяр наадмын үеэр 3000 алдарт ээжид одонг нь хүндэтгэлтэй гардуулсан юм.
Энэ удаагийн одон гардуулах ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд болон дүүргийн удирдлагууд оролцож алдарт ээжүүдэд баяр хүргэлээ.
Сэтгэгдэл ( 0 )