МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал болно

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 18

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал өнөөдөр 10 цагт эхэлнэ. Хурлыг Дэд дарга Д.Гүньбазар удирдан явуулах бөгөөд дөрвөн хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, шийдвэрлэхээр төлөвлөгөө батлагдсан байна. Тухайлбал:

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн;

-Гахайн аж ахуй, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн;

- Мал тууварлах, тээвэрлэх болон мал нядлах, махны худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа эрсдэлтэй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн;

-Малын халдварт паразиттах өвчнөөр тайван бүс нутагт хийсэн тандалт хяналтын дүн.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зоригт, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын холбогдох албан тушаалтнууд хуралд оролцохоо мэдэгдсэн байна. Дээрх хяналт шалгалтын дүнг бүхий нийтэд нээлттэй зарлах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top