Германы үндэсний хэт үзэлтэн буюу танхайн бүлэглэл сүүлийн үед газар аваад байсан билээ. Халзан толгой, шивээсээр гангарагч ийм бүлэглэлийн тоо нэмэгдэхийн хэрээр энгийн иргэд рүү халдах тохиолдод нэмэгдсэн гэдгийг Германы хууль сахиулагчид мэдэгдэж байна. өөрөөр хэлбэл нео-нацистуудын хууль бус бүлэглэлийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн болохоор тэднийг “намнах” ажиллагааг эхлүүлжээ. Энэ ажлын эхлэл болгон баривчлах арьсан толгойтнуудын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтад өөрсдийгөө “Үндэсний социалист үүр уурхай” гэж нэрийдсэн нео-нацист бүлэглэлийн гишүүдийг багтаасан байна. Жагсаалтыг Германы дотоод хэргийн яам, аюулгүйн алба, цагдаа тусгайгийнханд тарааж, баривчлах ажилд хүч нэмэгдүүлэхийг төрийн эрх баригчид хүссэн байна.
Нео нацист бүлэглэлийнхэн Туркийн найман иргэн, Грекийн нэг иргэн болоод цагдаад алба хашдаг нэг эмэгтэйн аминд санаатайгаар халдсан хэрэг саяхан Германд гарсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )