АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Австралид айлчлал хийж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч  Барак Обама өнөөдөр Австрали улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.  Австрали, Шинэ Зеланд, Америкийн гурвалсан цэргийн эвсэл байгуулагдсаны 60 жилийн ойтой холбоотойгоор  хийгдэж байгаа энэ айлчлал нь үр дүнтэй болж байгааг  эх сурвалжууд мэдээлж байна.  Тэрээр айлчлалынхаа хүрээнд Австралийн  Ерөнхий сайд Жулия Гиллардтай уулзсан бөгөөд хамтарсан хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

Хоёр улсын төр засгийн тэргүүлэгчид Австралийн газар нутагт Америкийн тэнгисийн цэргийн хүчний бааз байрлуулах асуудлаар тохиролцсон байна. Тодруулбал Австралийн хойд хэсэгт байрлах Дарвин хотоос холгүй Америкийн тэнгисийн цэргийн баазыг 2012 онд байгуулж, 2,500 хүний бие бүрэлдэхүүнтэй болгох ажээ.

Үүнээс гадна уулзалтаар Австралийн хойд хэсэгт байрлах энэ улсын цэргийн баазууд дахь Америкийн цэргийн онгоцны тоог нэмж, хамтарсан цэргийн сургуулилт явуулахаар тохиролцсон гэнэ. 

 АНУ, Австралийн нутаг дэвсгэрт цэргийн баазаа байршуулж байгаа нь Дэлхийн 2-р дайнаас хойшхи хоёр улсын харилцаан дахь хамгийн томоохон хамтарсан гэрээ хэлцэл гэдгийг эх сурвалж мэдэгдэж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top