"Монголын шинэ цагийн бөмбөрчдийн холбоо", "Брэнд Продакшн" хамтран тэнгэр газрыг доргиох их ”Нүргээн”-ийг зохион байгуулах гэж байна. Фестиваль 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр UВ паласийн концертын их танхимд болох бөгөөд тоглолтонд Монголын үе үеийн шилдэг бөмбөрчид оролцож бөмбөрийн гайхалтай хэмнэлээр паласийг нэгэн оройн турш доргиох аж.
“Нүргээн” фестивальд Харанга, Хурд, Fire, A sound, Соёл-Эрдэнэ, Баянмонгол, Никитон, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Nisvanis, Хос сүх, Чингис хаан, Булсара, Зүгээр л, Metronome, The lemons, X-vit, Black & white, Үлгэр жишээ найрал хөгжим, Prophets, L-guards, Greenwood, Green mask хамтлагийн бөмбөрчид, жааз бөмбөрчин Ч.Сүхбаатар нар оролцож өөрийн авъяас чадвараа гайхуулахын сацуу урилгаар rapper GEE, Lumino, Quiza нарын хип хоп хамтлаг дуучид оролцож хип хоп урлаг бөмбөр хөгжимтэй хэрхэн гайхалтай нэгдэн нийлэхийг харуулах юм.
Монголын бүхий л бөмбөрчдийг хамруулсан хамгийн анхны арга хэмжээ гэдгээрээ онцлогтой энэхүү фестиваль нь цаашид жил бүр уламжлал болон зохиогдох бөгөөд улам бүр хүрээгээ тэлж гадаадын нэртэй бөмбөрчдийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
"Монголын шинэ цагийн бөмбөрчдийн холбоо" цаашид Монголын бөмбөрчдийг дэлхийн тайзнаа таниулах, шинэ залуу бөмбөрчдийн ур чадварыг улам бүр сайжруулах тал дээр олон олон арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж.
А.Баярмаa
Сэтгэгдэл ( 0 )