Өнөөдөрорчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн 105 жилийн ойн өдөр болж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын зохиолчдын эвлэлээс Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гардууллаа.
- Х.Чилаажав- “Хуучин ертөнцийн шинэ зам”
- Ш.Цэнд-Аюуш- “Хүлээх өрөөний эзэгтэй” хошин роман, шог хошин зохиолууд
- Д.Батжаргал - “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном”
- Б.Галсансүх –“Бурханд өгөх зөвлөгөө” постпанк шүлгүүд
- Л.Дашням-“Зуны цас”, “ Есүхэй баатар”, “Бор дэвтэр”
- Г.Жигжидсүрэн-“Их Нацагдорж” кино
- Б.Магсаржав-XX зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог
- О.Чинбаяр-Ж.Жойсын “Үлисс” орчуулгын бүтээл
- Б.Ичинхорлоо-“Чинад хязгаарт хүрэхүй”
- П.Нямлхагва-“Алтан хагсуурга”
- Х.Сүхлэгмаа-“Очирбатын Дашбалбар” судалгааны бүтээл зэрэг бүтээлүүдэд Д.Нацагдоржийн шагнал Соёл урлагийн хорооны дарга Бавуугийн Лхагвасүрэн, БСШУЯ-ны дэд сайд Куланда, Ардын уран зохиолч П.Бадарч, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, нар гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )