Дэлхийн 60 гаруй оронд салбараа нээсэн FM GROUP Монголд орж ирлээ. Бараа бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагааны цар хүрээгээрээ хэдийнэ хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсдынхаа итгэлийг олсон тус компанийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Анх 2004 онд Польш улсын Вроцлав хотод Артур Травинскигийн үүсгэн байгуулсан FM GROUP бол олон үет шууд борлуулалтын системээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийн брэнд болсон PERFAND, DROM Fragrances зэрэг үнэртэн сүрчигний үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг тус компани өнөөдрийн байдлаар нийт 200 төрлийн сүрчиг ус, перфүмийг хэрэглэгчдэд хүргэжээ. Үүнээс гадна анхилам үнэртэй биеийн тос, шүршүүрийн шингэн, сахлын ус, гарын тос гэх мэт үнэртэн шингэсэн гоо сайхны олон төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг ч үйлдвэрлэдэг аж. Гоо сайхны ертөнцөд ийнхүү хувьсгал хийж чадсан тус компани 2008 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамгийн сайн чанарын гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг “FM GROUP FOR HOME” нэрийн дор үйлдвэрлэх болжээ. Мөн 2010 оноос охид бүсгүйчүүддээ зориулан цэвэр байгалийн гаралтай өвс ургамлын ханд, тос, эрдэс бодисоор баяжуулсан гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг “FM GROUP MAKE UP” нэртэйгээр үйлдвэрлэн гаргах болж. Энэ мэтээр бизнесийн салбарт өөрийн байр суурь, нэр хүндийг олсон FM GROUP Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тиймээс бидэнд дэлхийн хэмжээний бизнесийн том байгууллагад нэгдэж, чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь хямд үнээр худалдан авахын сацуу сарын орлогоо ч нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдлээ гэсэн үг. Амьдралын өдөр тутмын хэрэгцээгээ бүрэн хангаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж тэмүүлсэн хэн бүхэнд FM GROUP-ын үүд хаалга нээлттэй агаад хэрэглэгч юмуу аль эсвэл дистрибютер болох боломжийг ч олгож буй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.fmgroup.mn сайтаас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )