Дуучин Э.Чулуунчимэг анхны бие даасан “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргажээ. Дуучны анхны уран бүтээлээр нэрлэгдсэн энэхүү цомог нь 15 дуутай бөгөөд түүний шинэ уран бүтээлээс орсон байна. Нийтийн дууны шинэ үеийн төлөөлөл болсон залуу дуучин П.Идэржавхлан, Э.Төрмандах, Б.Буянжаргал, Э.Энх-Эрдэнэ, А.Түмэн-Өлзий нар хамтран “Манай гарагийн залуус” дууг шинэчлэн дуулсан бөгөөд энэхүү дуу цомогт мөн багтсан юм.
Т.Сэр-Од, Г.Пүрэвдорж, Б.Баасанхүү, Б.Мөнхжаргал, Н.Баасандорж, Д.Чулуун зэрэг олон хөгжмийн зохиолчтой хамтран гаргасан “Санаандгүй учирсан дурлал” цомог нь энэ сарын 11-д хэвлэлтээс ирсэнд дуучин бүсгүй ихээхэн билэгшээж байгаа гэнэ.
Мөн тэрээр бусдын дууг хуулбарлагч нь би биш гэдгээ энэхүү цомгоороо баталж байгаа ажээ. А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )