Нэрнээсээ л намар цагийг санагдуулсан “Outlaw" хамтлагийн “Шаргал гуниг” дуу өнгөрсөн сарын сүүлээр сонсогчдын хүртээл болж байсан. Харин өнгөрч буй долоо хоногийн эхээр энэ дууны клип үзэгчдийн хүртээл болсон юм. Клипний хийц, хэв маяг хамтлагийн шинэлэг өнгө төрхийг бий болгосон нь сонсогчдын таашаалд нийцээд байна. Бүхэлдээ шаргал навчис, шаргал ой, талыгдүрслэн харуулсан энэхүү уран бүтээл тус хамтлагийн өмнөх клипүүдээс ялгарч, хуучин дүр төрхеө “эвдэж” чаджээ. 80- аад оны үеийн залуусын хувцаслалт, өнгө төрхийг гаргахыг оролдсоноос гадна түүнийгээ орчин цагийн тод өнгөтэй хослуулсан байв. Ялангуяа хар улаан, улбар шар цэнхэр гээд өнгөний зохицлуудыг гаргасан нь клипний дүр, дүрслэлийг улам бүр тодруулж. Ямартай ч шаргал намар, хөнгөн гунигаас дөнгөж холдоод байсан залуус цас хаялсан, орчлон бүхэлдээ цагаанаар будагдаж эхэлсэн энэ үед дахин намартай учрах нь. Харин залуусын сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг татах өөр нэгэн клип мөн өнгөрч буй долоо хоногт гарсан юм. Энэ бол “Crush Bash” хамтлагийн “Bounce" дууны клип бөгөөд мөн л доргио залуусын сонсох, үзэх дуртай уран бүтээл болсон байна.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )