Л.Одбаяр гишүүн буруу дүгнэлт уншиж, чуулганыг үймүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19

Д.Одбаяр гишүүн УИХ- ын чуулганы пүрэв гаригийн чуулганд Байнгын хорооны дүгнэлтийг унших үүргийг нөхдөөсөө авсан ажээ. Ингээд Байнгын хорооны дүгнэлтээ унших болоход дүгнэлт бичсэн цаас өөрт нь байсангүй. Спикер нэрийгнь дуудчихаад байдаг. Яарч сандарсан Д.Одбаяр гишүүн хажуугийнхаа гишүүдээс асууж сураглахад С.Бямбацогт гишүүн нэг цаас өглөө, энэ байна гээд л. Д.Одбаяр гишүүн түүнийг нь аваад индэрт гараад уншиж гарлаа. Хоёр, гурван өгүүлбэр уншиж байснаа “Энэ биш байна аа” гээд л буугаад явчихлаа. Түүний энэ үйлдлийг харсан гишүүдийн инээж байгаа гэж жигтэйхэн.

С.Бямбацогг гишүүн бүр их инээж байгаа харагдсан. За тэгээд л чуулганд сууж буй арын албаныхныг дуудаж байгаад нэг юм зөвийг нь олж уншлаа. Д.Одбаяр гишүүний уншиж сонирхуулсан Байнгын хорооны дүгнэлттэй холбоотой асуулт асуух гишүүдийн хамгийн анхных нь Д.Ганхуяг байв. Гэтэл тэрээр бас л буруу, шал өөр зүйл асуугаад явчихдагбайгаа. Түүнийг Д.Одбаяр гишүүн будилуулсан уу яасан, бүү мэд.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top