Дэд дарга Г.Батхүү та сонин л байгаа шүү

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Д.Одбаяр нар болон гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай хоёр төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгийн эхэнд Я.Батсуурь, Б.Одбаяр нар өөрсдийн төслийг уншиж танилцуулах боллоо. Чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Г.Батхүү дээрх хоёр гишүүний алийг нь эхэлж индэрт урихаа мэдэхгүй нэрийг нь дуудаж байснаа “За Батсуурь гишүүн эхлээд танилцуулчих” гэв.  Гэтэл Б.Батбаяр гишүүн /олны нэрлэж заншсанаар “молекул”/ “Яахаараа заавал эхлээд Батсуурь гишүүнийхийг сонсдог юм. Та ер нь сонин л байгаа шуү” гэдэг байгаа. Түүний үгийн цаад утга нь УИХ даргалж байгаа хүн байж эхлээд өөрийнхөө намын хүнийг индэрт урилаа гэж байгаа бололтой. Тэрээр “Та ер нь сонин л байгаа шүү” гэдэг үгээ их ёжтой хэлж байгаа юмаа. Энэ үгийнх нь дараа гишүүд нэр хийтэл ниээсэн юм.  Гишүүн та өөрөө их л сонин хэлсэн шүү. Н.Ганбямба гишүүн түүний энэ үгийг дуугүй өнгөрсөнгүй ээ бас. “Батсуурь, Одбаяр хоёрын нэг нь индэр дээрээс, нөгөө нь суудал дээрээ зэрэг уншчих” гэж дундаж байр суурь баримтлав.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top