Лу.Гантөмөр гишүүн аягүй бол өөрөө хальтирч унасаан

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19

Сонгууль дөхсөн болоод ч тэр үү гишүүд сонгогчдоо Төрийн ордонтой танилцуулах нь ихэсчээ. Тэр тусмаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай пүрэв, баасан гаригт сонгогчид Төрийн ордонд зочлох нь элбэг. Тиймээс Төрийн ордон хөдөө орон нутгийн сонгогчдын хөлд дарагдах боллоо. Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур УИХ-ын дарга “За гишүүний урилгаар  аймгийн сумын иргэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай танилцаж байна. Иргэдэд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэдэг өгүүлбэрийг дээрх хоёр өдөр нэлээд олон удаа хэлж байгаа юм аа. Өнгөрсөн пүрэв гаригг Я.Батсуурь гишүүний урилгаар Дорноговь аймгийн ахмадууд УИХ-ын чуулганы хуралдаантай танилцлаа. Спикер ч өнөө хэлдэг үгээ хэллээ шүү. Харин түүний араас Л.Гантөмөр гишүүн “Цас ороод гадаа хальтиргаа үүссэн байна шүү, болгоомжтой яваарай” гэж ахмадуудад санаа тавьлаа. Сэтгүүлчдийн суудлын арын суудалд тухалсан ахмадууд дундаас нэгэн эмээ “Сая юу гэсэн бэ" гэж урдаа суугаа сэтгүүлчээс асуув. Л.Гантөмөр гишүүний үгийг тэр эмээд дамжуулан хэлэхэд инээмсэглээд баярлалаа гэсэн юм. Магадгүй өмнө нь чуулганы танхимд хэн ч хэлж байгаагүй байж мэдэх Л.Гантөмөр гишүүний үг ахмадуудад таалагдсан бололтой. Харин Л.Гантөмөр гишүүн яагаад энэ үгийг хэлэх болов. Мэдээж аав, ээж шигээ ахмадуудад санаа тавьж хэлсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэрээр өглөө нь ажилдаа ирэх замдаа өөрөө хальтираад уначихсан юм биш биз дээ. Тэр өглөө нэлээд их цас орчихсон халитаргаа ихтэй байсан шүү. Тр тусмаа ордны хойд талын голын хаалганы гадаах өргөн шат хальтирамтгай болчихдогийг нь яана.  Аягүй бол Л.Гантөмөр гишүүн тэнд явж байгаад хальтарч унасаан.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top