Д.Энхбат, Жорж Сорс нарын далд төлөвлөгөө удахгүй дэлгэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19


Дээд шүүхэд намаа бүртгүүлж чадаагүй Д.Энхбат гишүүн нэлээд бухимдуу яваа. Иргэний зориг намд Ногоо намаа нэгтгэж ИЗ-НН хэмээн нэрлэх гэтэл Дээд шүүх хүлээж авсангүй. Ногоон намын нөхөд нь түүний эсрэг хүчтэй зогссон тул тэр ийнхүү олон сар шаналж байна. Мань хүн өөрөө болохоор хоёр намыг нэгтгэх асуудлыг хуулийн дагуу хийсэн гэдэг. Гэвч Ногоон намынхан нь “Д.Энхбат бол хуулийг үл тоосон шигээ Ногоон хөдөлгөөн, Ногоон намын нөхдөө хөсөр хаясан. Мөн УИХ-ын 2008 оны сонгуульд анх оролцохдоо Иргэний хөдөлгөөний нам, Социалдемократ нам болон байгаль орчны чиглэлээр ажилладаг зарим иргэний холбоодтой хамтран “Иргэний эвсэл”-ийн гэрээ байгуулсан байлаа. Ингээд тэдний дэмжлэгтэйгээр Д.Энхбат нь сонгуульд ялсан. Гэтэл мань хүн замын дундаас энэхүү эвслийн  гэрээгээ зөрчин Иргэний зориг намд дагаар орсон тул Дээд шүүх авч хэлцэхгүй байгаа юм” гэж мэдэгдэж байна.  Үүнээс болоод сүүлийн үед Д.Энхбат нь  Ногоон нам руугаа “чулуу” шидэх нь улам олширчээ. Түүний хэлж байгаагаар бол хаанаас ч юм бүү мэд, С.Маам гэдэг хүн гарч ирээд Ногоон намын дарга болсон нь бас хууль бус үйлдэл юм гэнэ. Гэхдээ аливаа нам бол хэнийг дарга болгохоо гишүүдийнхээ саналын дагуу шийддэг. С.Маам нь насаараа цэргийн байгууллагад ажилласан, холбооны инженерийн мэргэжилтэй нэгэн юм байна. Харин Д.Энхбатын элдэв ааш араншин гаргаж, Дээд шүүхийг буруутгаж буйг С.Маам ер ойлгохгүй байгаа бололтой. Түүнээс гадна  Ногоон намынхан Д.Энхбатын талаар нэгэн ноцтой мэдээллийг олж авсан сурагтай. Энэ нь юув гэвэл, Америкийн тэрбумтан  Жорж Сорс гэгч өвгөн, Д.Энхбат нар нэгэн далд сэжмээр холбоотой байжээ. Америкийн санхүү, эдийн засгийн томоохон лидерүүдийн нэг Жорж Сорс нь дэлхийн олон улс оронд өөрийн нэрээр нэрлэгдсэн сангийнхаа мөнгийг өөрт тун ашигтай хувилбараар түгээж байгаа юм. Украин, Киргизд болсон өнгөт хувьсгалуудын удирдагчид түүнээс санхүүгийн  дэмжлэг авч байв. Одоо ч авсаар байгаа. Жорж Сорс харин Монголд 1990-ээд оны дунд үеэс эхлэн санхүүжилт өгч, одоогийн Нээлттэй нийгэм форумыг байгуулсан түүхтэй. Тухайн үед Д.Энхбат нь уг форумын телевизийн нэвтрүүлгийг хөтөлж байсан юм. Ингээд орой болгон шахуу телевизээр нийгэм, улс төрийн нэвтрүүлгүүдээр олон нийттэй учирсаар хүмүүсийн танил болсон байна. Жорж Сорс бол сайныг ч, мууг ч хийдэг их эр гэдгийг манайхан харин бага мэддэг байж магадгүй. Түүний нэг гол санаа нь Америкийн мөнгөн тэмдэгт болох долларыг дэлхий нийтийнх болгохын төлөө олон жил зүтгэсэн бөгөөд цаашдаа нэгдмэл шинэ валют “төрүүлэх” явдал юм. Мөн буурай хөнгжилтэй орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар баялагийнх нь эзэн болох төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж буй нэгэн ажээ. Тэр Ливид хувьгал хийлцэж,  тус улсын нефть, бусад баялгийг Америкчуудын эзэмшилд баттай оруулахын төлөө зүтгэж байгаа нь нууц биш болсон. Тэнд одоо америкчууд Хятад, Францтай өрсөлдөж байна. Эдгээрээс үзэхэд Д.Энхбат, Жорж Сорс хоёр нэлээд холын бодолтойгоор хамтрагчид болж “тоглосон” байж болох л юм. Энэ талаар Ногоон намынхан нь шаардлагатай үед олон нийтэд дэлгэх бололтой. 

Б.Отгонбаяр    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top