Ус цэцэг хоёр

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 20

Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр цацан “Энэ сайхан үнэрийг ус чамдаа л зориулъя” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггvй байв. Гэтэл цэцэг иймэрхvv байдалд огтхон ч дасаагvй байлаа. Цэцэг усанд,

-Би чамд хайртай , гэхэд ус,

-Би ч гэсэн чамд хайртай гэв.

Цаг хугацаа өнгөрсөөр л ... Цэцэг дахиад л

-Би чамд хайртай гэв.

Ус: -Би ч бас гэлээ. Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв.

Ус, -Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв. Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хvндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг нь тvшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хvчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,

-Би чамд vнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг vзээд,

-Биеийн байдал найдваргүй. Тvvний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв. Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг нь асуув. Эмч ус руу их л нухацтай харснаа,

-Тvvнд ямар ч өвчин байхгvй. Тvvнийг огтхон ч услаагvй байна гэв. Ус “Зөвхөн би чамд хайртай” гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггvйг энэ үед бодож, ойлгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top