Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад буй жүжигчин Алтаншагай, Эрхэмбаяр нар анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжиг тайзнаа тавигдаад удаагүй байгаа билээ. Үзэгчдийг инээлгэж бас уйлуулж дөнгөх энэ жүжгийн нэгээхэн хэсэгт жүжигчин Алтаншагай, Оюундарь нар амраглах болно. Харин тэдний энэхүү амраглал хэр удаан настай байхыг жүжигт өгүүлэх юм. Орос зохиолоос сэдэвлэн Монгол “хөрсөнд суулгасан” энэхүү жүжгийг үзсэн үзэгчид ам сайтай байгаа юм. Чадварлаг уран бүтээлч, гар нийлсэн хамт олон нэгдэн хайр халамж, эцэг хүний нөмөр нөөлгийг энгийн хэрнээ сэтгэлд хүртэл тоглож чадсан нь амжилтын үндэс ч байж болох талтай.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )