Эрхэм уншигч танд шинэ долоо хоногийн мэндийг хүргэхийг ялдамд энэ долоо хоног таны хувьд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан өдрүүд байхыг хүсэн ерөөж байна. Өнгөрсөн долоо хоногт дотоодын спортын эргэн тойронд чамгүй олон сонирхолтой үйл явдлууд болж өнгөрлөө. Хамгийн их дуулиaн дагуулсан мэдээ бол хоёр бөхийг допинг хэрэглэсэн гэдгийг албан ёсоор зарласан явдал байлаа. Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо энэ жилийн баяр наадмаар улсын харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, начин цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр хоёрыг В сорьцоо өгөөгүй гэдэг үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан юм. Учир нь энэ хоёр бөхийн А сорьцноос допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хэрвээ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол өөрсдийн зардлаар В сорьцыг өгөх ёстой байдаг ч, товлосон хугацаанд дараагийн шинжилгээгээ өгөөгүй нь допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн бололтой. Тиймээс энэ хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хассан юм. Хууль дүрмэндээ бол цол чимгийг нь хураах гэсэн заалт байдаг ч яагаад барилдах эрхийг нь хасаад өнгөрч байна вэ гэдэг асуудал олон хүний дургүйцлыг хүргэж байна. Энэ хоёр ингээд өнгөрлөө гэхэд улсын баяр наадмаар чин шударгаар барилдан энэ хоёрт унасан бөхчүүдийн давааны...
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү...
Сэтгэгдэл ( 0 )