Он гарсаар 64 мянга 635 хүн шинээр ажилтай болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 21

           Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 64 635  хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 28 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна.

            Баруун бүсийн аймгуудад 7 877, Хангайн бүсэд 10 517, Төвийн бүсэд 10 715, Зүүн бүсэд 4 338 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга 118 хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

            Ховд аймаг 1845 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2191, Төвийн бүсэд Төв аймаг 2282, Зүүн бүсэд Дорнод аймаг 1986 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ.  

            Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 370 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 10 919, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 184, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 6000-7400 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top