С.Зориг агсны хэргийн сэжигтэн Энхбат гэгчийг хил дамнуулан баривчилсан нь ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг жил, хил дамнан “од” болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийхээ хүчинд тэрбээр өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдсон билээ. Харин түүний орыг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан МоАХ-ны анхдагч, тус холбооны дарга асан Б.Билэгт залгамжлахаар болжээ. Тэрбээр өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байгаа юм.
ТЕГ-ын дарга асан Т.Билэгтийг журмын нөхөд нь боевик Билэгт, сахал Билэгт гэж нэрлэдэг. Хэлээрээ ойлголцохгүй бол малын аргаар буюу нударганы амт мэдрүүлчихдэг тэрбээр МРТХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн хүнтэй гар зөрүүлж байсан түүхтэй. Үүгээр ч зогсохгүй зодолдож, бараг л зорчигчдыг барьцаалах шахсан тэрбээр Н.Энхбаярыг төр толгойлж байхад Их тэнгэрийн аман дахь шилтгээнийх нь гадаа “Цолмоон, цонхоороо гараад ир. Би чамайг мэднэ шүү” гэж хашгичин багагүй үймээн тарьж, тэргүүн хатагтайн нүүрийг нэг сайн түлсэн “шилийн сайн эр” ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )