Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 22

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлдөө, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 13 дугаар байрыг (20 айлын)  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 258 дахь заалтаар хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтад оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байна гэжээ. Үүний дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Хуралдааны танхимд болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top