Гадаад харилцааны дэд сайд Б.Болор оюутнуудтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 22

Өнгөрөгч амралтын өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Болор олон улсын харилцаа, олон улсын худалдаа болон гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтад МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улс судлалын дээд сургууль зэрэг сургуулиудын 80 гаруй оюутнууд оролцжээ. Гадаад харилцааны дэд сайд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад харилцааны ололт, амжилт, цаашдын зорилт зэрэг олон асуудлаар оюутнуудтай ярилцсан гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top