Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид
- Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барь
- Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчил
- Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц хий.
- Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух гүүрэн гарц барь
- Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцолтой болго.
- Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцлыг барь
зэрэг томоохон зургаан төслийг гүйцээ хөрөнгийг нь шийдсэн гэжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар болжээ. Зөв байна, зөв байна. Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд “Хэрэв үүнийг хийж чадахгүй бол чи УИХ-д дэвшинэ гэж горьдсоны гарз, ажилтай чинь ярина шүү” гэж айлгах байсан юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэнэдээ. Үнэн л байгаа даа. Хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг зургаан шинэ хорооллыг барих нь ээ. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барих юм байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд нийслэлд хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний бөглөрөл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно гэж Ерөнхий сайд амаллаа. Ийнхүү хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэхийг Засгийн тэргүүн мартаагүй байна.
Нийслэлд Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж, улсад бүртгэлтэй авто тээврийн нийт хэрэгслийн 70 гаруй хувь нь хотын замаар зорчдог гэх. Тэгээд л таг бөглөрдөг дөө.
Урдаа хойноо хамгаалалттай явдаг. Бөглөрөхийн зовлон мэддэггүй Ерөнхий сайд нь хүртэл бөглөрлийн тухай түгжрэлийн тухай иж бүрнээр нь ярилаа. Өөр юу хэрэгтэй юм бэ. Би ч гэсэн уншигч та ч гэсэн бөглөрөл түгжрэлд үнэт хувь нэмрээ оруулдаг. Ерөнхий сайдтайгаа хамт бөглөрөөд зогсож байх уу. Эсвэл бөглөрөлгүй хот болох боломж байна уу. Олуулаа яриад нэг үзье.
Н.Лхагвасүрэн
Сэтгэгдэл ( 0 )