Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг хангахад иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь хуулийн зорилт юм. Манай улсад 2010 оны байдлаар 112.9 мянган хүн сэтгэц, зан үйлийн эмгэгтэй бөгөөд 22 мянга гаруй хүн идэвхтэй хяналтад эмчлэгдэж байгаа бол хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүний 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүн эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )