Зарим газрыг хамгаалалтад авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 23

Улс орны эдийн засгийн онц чухал мэдээлэл хадгалагддаг Татварын ерөнхий газрын төв байрыг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа. Мөн Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IV цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар болов. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв болох “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Хүчит шонхор” захаас гадна Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд газар, “Эрдэнэт” үйлдвэрт цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top