ЭСЯ-ны ажилтан А.Батсайханыг суллажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 23

ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын  Элчин сайдын яамны  хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг гэр бүлийнхэнтэйгээ Польш улсад амарч явах үед нь  янжуур тамхи  зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэж, Польш улсын хил дээр өнгөрсөн долоо хоногт саатуулсан билээ. Польшийн цагдаагийн байгууллагын зүгээс  А.Батсайханыг 2004-2007 онд Польш дахь Монголын ЭСЯ-нд ажиллах үедээ янжуур тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн, гурван сарын хугацаатай баривчлахаар болсон талаараа Гадаад харилцааны яаманд албан мэдээлэл ирүүлээд байсан юм. Түүнийг  өнөөдөр  “Гэм буруугүй”  гэж үзэн  сулласан байна.

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top