2011 оны 11 дугээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор Идэр, Тэс, Орхон, Ерөө голын саваар 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Даргангын талаар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэй байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
26-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи 26, 27-нд зарим газраар, 28-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Халхголын сав газар, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-ноос хүйтний эрч чангарна.
Сэтгэгдэл ( 0 )