Дөрөв хоногийн өмнө МАН-ын байр шатаж тус намынхан “сэжигтэй байна, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явууллаа” гэж мэдэгдэж байсан билээ. МАН-ын Тусгаар тогтнолын баярын өдрөөр заавал амжиж нээлтээ хийхээр уг барилгыг барьсан “Өндөр буянт” холдинг компанийнханд яаралтай хурдан сэргээн засварлахыг үүрэг болгожээ.Тусгаар тогтнолын ордонд засвар хийж байсан тус барилгын сантехникийн ажилчин өчигдөр барилгын хоёрдугаар давхраас унаж гэмтсэн байна. Түүнийг өчигдөр орой ГССҮТ-д хүргэсэн бөгөөд “Өндөр буянт” холдингийн удирдлагууд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдлээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн ч тус компанийн ажилтан өөрийн хайхрамжгүй байдлаас болж уг осол гарсан ажээ. Тусгаар тогтнолын баярын өдрөөр заавал амжиж хүлээлгэж өгөхөөр шөнө оройгүй ажиллаж эцэстээ нэг хүн нь ийнхүү унаж бэртлээ. Тусгаар тогтнолын ордны нэр үнэхээр хүндэдсэн бололтой.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )