Тусгаар тогтнолын баярын өдрийг угтан “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараа бие даасан “Би Монгол хүн” цомгийн нээлтийг өнөөдөр орой I Loft ресторанд хийх гэж байна. Түүний цомгийн нээлтийн тоглолтод “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дуучин СТА Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, “Харанга”-ын Лхагваа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хөсөгтөн”, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс” зэрэг хамтлаг, дуучид оролцох юм.
Реп техног үндэслэгчийн цомгийн нээлтэнд ирсэн зочдод үүднээс эхлээд Монголоороо омогшиж, бахархсан уур амьсгалыг мэдрүүлэх гэнэ. Айраг, хорхог бүхий найрын ширээнд заларсан үзэгчид репийн хааны уриалгаар бүрэн эрхт улсынхаа төлөө тангараг өргөх ёслол хийх нь энэ оройн гайхамшигт сюрприз болох аж.
Сэтгэгдэл ( 0 )