Цусны бүлгээр нь хүнийг таньж болно

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 25

Хүний удам угсааг илтгэдэг гол зүйлийн нэг нь цусны бvлэг юм. Цусны бvлэг нь тухайн хувь хvний зан төрх, шинж чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг аж. 2000 онд Япон улсад явуулсан судалгааны үр дүнд төрсөн жил, ордноос илүү цусны бүлэг нь хувь хүний зан чанарыг төлөвшихөд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Тийм учраас зарим улсад хүнийг таньж мэдэх, ажилд авахдаа  цусны бүлгийг ихээхэн анхаардаг байна. Хэддүгээр бүлгийн цус эзнийхээ талаар юу өгүүлдэгийг сонирхуулъя.

Нэгдүгээр бүлгийн цус
Тэд удирдагч болохыг эрмэлздэг. Хэрвээ өмнөө зорилго тавьсан бол тvvндээ хүрэх гэж цуцалтгүй тэмүүлэн зүтгэдэг аж. Тэмцлийн арга хэлбэрээ зөв сонгож чаддаг бөгөөд өөрийн хүчинд итгэдэг агаад сэтгэл хөдлөлд автдаггvй. Гэвч хар сэжиг ихтэй бас өвчинд ээрэгдэх нь их гэнэ.

Хоёрдугаар бүлгийн цус
Эв найр, зохицол төлөвшил болон амгалан тайван байхыг хvсдэг. Ёс заншил тогтсон дэг журмыг хүндэлдэг. Бусад хvмvvстэй зохицон амьдрахдаа сайн. Тvvнээс гадна мэдрэмтгий, тэвчээртэй бас найрсаг. Гэхдээ заримдаа өөрийнхөөрөө зүтгэдэг дээр нь амархан гуньж гутардаг.

Гуравдугаар бүлгийн цустай хvн
Төгс зохицсон бие хvн. Ил тод, өөрийнхөөрөө байх дуртай. Ямар ч нөхцөлд дасан зохицохдоо сайн сэтгэлгээний мэдрэмж өндөртэй. Гэхдээ хараат бус байх гэсэн зан нь заримдаа сул тал болон хувирдаг.

Дөрөвдvгээр бүлгийн цустай хүн
Тайван итгэлтэй хүмүүс. Бусдын хайр хүндэтгэлийг татаж чаддаг. Зугаа цэнгэлд дуртай, бусадтайгаа их бодлоготой харьцдаг. Гэсэн ч хөнгөн гуйвамтгай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top