Өнцөг №1: Малчин Цахиагийн найман хүүхдийг отголсон хургачин...
Өнцөг №2 Найман дамжлагын ачаар онцоос өөр дүн авах эрхгүй...
Өнцөг №3: Магтаалч ээжээсээ сайхан ярих авьяасаа өвлөсөн...
Өнцөг №4: Бие нь жижиг ч бэлчээр нь том...
Өнцөг №5: Сэтгүүлч болох гэж нялхаасаа мөрөөдсөн ч төлөвлөгөөний комисс хуваарилсангүй...
Өнцөг №6: Жил хий эргэлгүй “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, тушаал дэвшээд машинист...
Өнцөг №7: Эрийн хуйхыг Арми тоолоо...
Өнцөг №8: Шинэ цэрэг шүлэг тэрлэсээр ЗХУ-ын Улс төрийн дээд сургуульд элсч, суга дэвших гараагаа эхлүүлэв...
Өнцөг №9: “Улаан од”-ын сурвалжлагчаар ажиллаж, ардчиллаар өвчлөв...
Өнцөг №10: Ардчилсан гэх хувьсгалыг эхлүүлэлцэж, “Монголын Томас Жефферсон” гэгдэж, од болов...
Өнцөг №11: Шонгийн модонд зарлал нааж болдгийг “соц” нийгмийнхэнд мэдрүүлж өгсөн...
Өнцөг №12: “Ардчилал” сонин, “Ийгл” телевизийг эх барилцаж, чөлөөт хэвлэлийг гааруулах шалтгаан болгов...
Өнцөг №13: Засаг барьсан, С.Зориг алагдсан, засаг унасан...
Өнцөг №14: АНУ-ыг зорьж, Харвардад сураад төрөл арилжсан гэнэ лээ...
Өнцөг №15: Хархоринд оффислоно гэж нэг хэсэг дүвчигнэсэн...
Өнцөг №16: “Нүүх үү үлдэх үү” гэж лекцэлсээр нийгмээс “дуу захиалах” эрхээ авсан...
Өнцөг №17: Хөдөө хөхөрч, гадаа гандахаас Ерөнхий сайдын албан тушаал аварч билээ...
Өнцөг №18: Бушийг айлчлахад “намайг л таньдаг” гэж машинтай хөөцөлдөж, намба алдсан...
Өнцөг №19: “Ногоон гэрэл”-ийг компани бүрт ижил үйлчилгээтэй болгосон...
Өнцөг №20: Элбэгээг засгийн эрхэнд байхад л нэг эрх чөлөөгөө эдэлж болдог нь гашуун үнэн....
Өнцөг №21: Гурван удаа депутатаар сонгогдсон хоосонгүй эр...
Өнцөг №22: Ерөнхий сайдаар хоёр нахисан хоёрхон азтаны нэг...
Өнцөг №23: Хугацааг нь дуусгалгүй, араараа тавиулж, цаг бусаар унадаг цор ганц хохирогч...
Өнцөг №24: Ерөнхийлөгчөөс огцорчихгүй бол анх удаагаа бүрэн эрхийн хугацааг дуусгаж үзнэ...
Өнцөг №25: Хайрт нам, засгийн малыг өөрийн “хайрт” мал болговол тоо толгой өсдөгийг нотолсон...
Өнцөг №26: Буянд нь бэлчээрийн даац талийгч болсон, сүрэг нь бүтэцгүй, цөлжилт гаарав...
Өнцөг №27: Ногоон хэрэм бариад цэгцэлчихнэ гайгүй...
Өнцөг №28: Ерөнхийлөгч болоод шүүхийнхнийг нугаслах гээд ногоон хэрмээ таг мартсан...
Өнцөг №29: М.Энхболдтой тойрог наймаалцаж цагаандаа гарсан түүх бий...
Өнцөг № 30: Үр дүнд нь “Эрэл”-ийн Эрдэнэбатаар эвслээ самруулж, өөрөө гудамжинд гараагүй юу...
Өнцөг №31: Унасан хүн ууртай, “Бид олуулаа болоод эргэж ирнэ”...
Өнцөг №32: “Олуулаа болоод зогсохгүй Төрийн тэргүүн болсон”...
Өнцөг №33: Жанжны талбайд С.Жавхлан морьтой давхиж, эсгий гэртэйгээ улстөржиж байгаа нь Элбэгээгийн буян...
Өнцөг №34: Элбэгээ л ард түмэндээ амар амгалан амьдралыг бэлэглэсэн гэх юм…
Өнцөг №35: Журмын анд Э.Бат-Үүлээ тонгорч унагаад Ерөнхийлөгч болсон гэгддэг ч...
Өнцөг №36: Өрөндөө улсын баатар цол өгсөн...
Өнцөг №37: Хүн чанар тааруухан болсон гэнэ лээ...
Өнцөг №38: Багт нь ажиллаад банз ч үгүй хоцорсон хүн цөөнгүй.
Өнцөг №39: Ам, ажлын зөрүү нь алдаар хэмжигддэггүй гэгддэг...
Өнцөг №40: Авууштай нь хүний өөрийн 30 гаруй хүүхэд тэжээдэг...
Өнцөг №41: Ерөнхийлөгч болоод Өршөөлийн хууль гаргаж хэл амны бай болсон...
Өнцөг №42: Төд удалгүй цаазын ялыг түдгэлзүүлэх санаачилгаараа жинхэнэ тодорч байгаа...
Өнцөг №43: Хэвлэл мэдээлийн хуулиас эрүүгийн заалтыг мулталж, мэргэжил нэгтнүүддээ буян үйлдэх гэж хичээж буй...
Өнцөг №44: Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтайтай өндрөө жишүүлсэн анхны Ерөнхийлөгч... Гадаад, дотоодын томоохон хэвлэлд бичигдсэн шүү дээ.
Өнцөг №45: Барак Обаматай сүжирч гүйгээд нүүрээ таглуулсан... Өнөөдөр нь шоглуулаад маргааш нь шагнуулдаг гэж байгаа.
Өнцөг №46: Гэсэн ч нүүргүй зургаараа Монголоо таниулсан.
Өнцөг №47: Авилгнатай тэмцэх газрыг бүтэн жил толгойгүй болгосон төрийн толгой...
Өнцөг №48: Гэнэтийн шийдвэр гаргаж, монголчуудыг цочроодог болсон... Хоригдож явсан Б.Хурц авилгатай тэмцэгч боллоо ш дээ.
Өнцөг №49: Н.Энхбаяр түүнийг бүдгэрүүлдэг...
Өнгцөг №50: Ямар ч байсан албан ёсоор ялыг нь үүрч, ямбыг нь эдэлж яваа Монголын төрийн тэргүүн...
Өнцөг №51: Түүний гарт ардчиллын Ерөнхийлөгчийн хувь заяа бий...
Өнцөг №52: Амаа татаад, ажлаа хийгээд, араа бодоорой... Ард түмний захиас.
Эх сурвалж: Shuum.mn
Сэтгэгдэл ( 0 )