МҮЭХ-оос зохион байгуулж байгаа сануулах ажил хаялтанд нийслэлийн 101 цэцэрлэг нэгджээ. Тэд өнөөдөр өглөөний 08.00-10.00 цагийн хооронд ажил хаялт зарлаж, хүүхдүүдээ хүлээж аваагүй бөгөөд энэ сарын 30-нд ЕБС-ийн багш нар хоёр цагийн ажил хаялт зарлах гэнэ. Ирэх сарын 1-нд багш нарын төлөөлөл БСШУ-ын сайд Ё.Отгонбаяртай уулзахаар тохиролцсон байна. Хэрэв энэ уулзалтаар ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол ирэх долоо хоногоос хугацаагүйгээр ажил хаяхаа багш нар мэдэгдлээ. Монгол Улсад нийт 73 мянга орчим багш нар байдгаас 44 мянга нь ерөнхий боловсролын сургууль, 16 мянга нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, үлдсэн нь их, дээд сургуульд багшилдаг юм байна.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )