МАН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 18 цагийн үед хуралдлаа. Түүгээр УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнээс УИХ-ын даргад хандан тавьсан “Цагдаагийн байгууллагын ажилтнууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах явцдаа УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд халдсан гэх гомдлыг хэлэлцжээ. Эл асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор  өчигдөр хэлэлцээд “Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэж үзсэн юм. Харин энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс зарим нэг нь эсэргүүцэж хурлын уур амьсгал ширүүхэн өрнөжээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав УИХ-ын дарга руу давшлан  “Бид таныг УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг хамгаалах ёстой гэж үзэж, томилсноос биш, ийм юм болчихлоо” гэдэг яриаг тань сонсох гэж томилоогүй юм шүү хэмээн зандраад авчээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top