Өнөөдөр 13-15 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 09

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч  13-15 градус дулаан байна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, Говийн нутгийн  хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн  уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар  сэрүүсч 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top