Монгол Улсын Засгийн газрын 190 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байх тухай” 97 дугаар зарлигийн дагуу УБЕГ-ын ажилчид нээлттэй хаалганы өдрийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тогтмол зохион байгуулдаг болоод байгаа.
Тогтоолын дагуу УБЕГ өнөөдөр 10.00-15.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх бөгөөд энэ үеэр аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгө, гадаад паспортын материал хүлээн авах, сунгах зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна архивын бүхий л төрлийн лавлагаа олгох юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )