Ажлын өдрүүдэд замын ачаалал ихээр үүсдэг учир амралтын өдөр хэд хэдэн автозамыг хааж, засварын ажил хийж эхэллээ. Өнөөдөр 07.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелийн баруун талын уулзвараас баруун тийш Хятад Элчин сайдын яам хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах юм. Мөн Гурвалжингийн гүүрний аюулгүйн тойргийн арын замд баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөнийг хааж засвар хийх аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Варьетегийн уулзварын зүүн талаас Тээврийн товчоо хүртэлх замд хучилтын ажил хийх тул маргааш 23.00 цаг хүртэл хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )