УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өмнөд хөршийн нийслэлд, алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болж буй дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын “Plаcido Domingo’s Operalia” уралдаанд оролцож байгаа билээ.
Тэрбээр шилдэг аравт үлдээд байгаа гэнэ. Шалгарсан арван дуучнаас шилдгийн шилдэг дэлхийн сонгодог дуучин тодорох юм.
Франц, Мексик, Испани, Япон, Герман, АНУ, Австри, Болгар, Унгар, Итали, ОХУ зэрэг улсад зохион байгуулагдаж байсан уг тэмцээн энэ жил Хятадад анх удаа болж байгаа. Уралдааны тэргүүн байрт хоёр хүнийг шалгаруулж, тус бүр 30 мянга ам.доллар олгох бол II байр тус бүр хоёр хүнийг шалгаруулж 20 мянган ам. доллар, III байр тус бүр хоёр хүн 10 мянган ам. Доллараар урамшуулах ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )