Хэт их нэрвтэж, стресст орохоор зарим хүн хоол идэх дургүй болдог байхад нөгөө хэсэг нь эсрэгээрээ, хоол эргүүлж, хөргөгчнөөсөө салахаа больдог. Хүн хүнд өвчин тусах юм уу гэнэтийн цочролд орох зэргээр амь настай нь холбоотой стресст орох үеэр хоол идэх шаардлагыг хойш тавьж, бие организм нь хэчнээн өлсгөлөн байсан ч аврагдах, амиа аврахад илүүтэй анхаардаг. Үүний эсрэгээр, амь насанд аюул учруулахааргүй ч байнгын стресстэй байх нь тухайн хүнийг ховдог, идэмхий болгодог. Саяхан судлаачид нүгэлтэй хүмүүс яагаад тарган байдаг тухай асуудал дэвшүүлсэн байсан. Тэдний тайлбарласнаар бол тэд байнгын стресст байдаг болохоор тайвшрахын тулд идэхээс аргагүй байдаг аж.
Бие организмд зайлшгүй шаардлагатай, ашигтай биш хоол хүнс өөрөө мэдрэлийн системд дараа болж, стресс үүсгэх шалтгаан болдог. Энэ нь уураг, аминдэм багатай жигнэмэг, бялуу, тостой болон давс ихтэй бутээгдэхүүнүүд юм. Учир нь эдгээр хүнс өөрийг нь тайвшруулж байгааг анзаармагцаа байн байн идэхийг хүсдэг. Улмаар энэ нь муу зуршилтай болгож, жаахан л стресст ормогцоо амттан идэхээр гүйдэг болчихдог. Сэтгэл зүйд үүнийг “өөрт дасгах, өөрөөс хамаатуулах” гэж нэрлэдэг. Хүн стресстэй үедээ өөрийгөө ямар аргаар хэрхэн тайвшруулахаас шалтгаалан энэ нь цаашид зуршил болдог.
Сэтгэлзүйгээс гадна идэх, идэхгүйд хүргэдэг материаллаг шалтгаанууд ч бий. Тэдгээрийн нэг гол шалтгаан бол бие организм дахь дааврын тэнцвэр алдагдах юм. Гэнэтийн цочмог стрессийн үед цусанд маш их хэмжээний адреналин ялгардаг бөгөөд энэ нь хоолны дуршлыг бууруулдаг. Харин байнгын, тэнхээ барж туйлдуулдаг стресс бөөрний булчирхайнуудын ялгаруулдаг өөр нэгэн даавар нь болох кортизолын хэмжээг нэмэгдүүлэхэд хургэдэг. Үүнийгээ хэмжихийн тулд шүлсний шинжилгээ өгөхөд болно. Уг даавар хэр их байна, тэр хэмжээгээр идэх сонирхол төрдөг.
Стресс зарим аминдэм, микроэлементийн нөөцийг устгах цохилт өгдөг. Жишээ нь хүн их нервтэхээр бие организм дахь В /сүү болон махан бүтээгдэхүүнд байдаг/, С /хар болон улаан өнгийн жимс, перец, киви жимсэнд байдаг/ аминдэмүүд багасдаг. Мөн магнийн агууламж эрс багасдаг тул уг элемент байдаг шоколад, самар, хуурай жимснүүдийг идэх хүсэл төрдөг. Тиймээс энгийн үед хэт их идвэл зохимжтой байдаггүй хүмүүс бэрхшээл тулгарахаар амтлаг юм илүүтэй сонирхох болдог. Тэгэхээр өөрт ашиггүй, хортой юм идэхийн оронд буудайны талх, наранцэцгийн самартай шинэ ногооны салат зэргийг идсэн. Мөн цай, кофеноос аль болох татгалзахыг зөвлөдөг. Ер нь ямар ч тохиолдолд стресстэйгээ тэмцсэн нь илүү дээр. Тэгээд тайвшрахын тулд хоол хүнснээс өөр зүйл сонго.
Ер нь стрессийн шалтгаанаа л арилгахгүй бол ямар ч хоол хүнс туслахгүй, тухайн хүн жин нэмсээр л байх болно. Учир нь, тархи стрессээсээ салахын тулд маш их юм бодож, таашгүй урт хугацаагаар ажилладаг болохоор тархи өөрийнхөө гол тэжээл болох глюкозыг нэхэх л болно. Мөн биеийн тамирын дасгал хийж, хөдөлгөөнөө идэвхжүүлэн, иллэг хийлгэхээс гадна шинэ сонирхолтой ямар нэг зүйлээр оролдох нь зүйтэй. Стрессээс төдий хугацаанд сална гэсэн тодорхой хугацаатай зорилго тавьж, үүндээ хяналт тавих хэрэгтэй. Хачирхалтай санаг-аж магадгүй ч энэ нь хүнд тус болдог л арга.
ДАРАЛТ ИХДЭХЭД НӨЛӨӨЛДӨГ ЭРДЭС
Магни
Магнийн дутагдалд орсноор цусны даралт ихэддэг. Даралт ихтэй хүмүүсийн магнийн хэмжээ нь ихээхэн буурсан байдаг. Ногоон навчит ургамал, үр тариан бүтээгдэхүүн, шош, шар буурцгийн сүү, брокколи, хясаа, бууцай, эрдэнэ шиш, самар зэрэг нь магнийн эх сурвалж болж чадна.
Кальци
Кальци нь эрүүл саруул биетэй байхад ихээхэн хэрэгтэй эрдэс юм. Судалгаагаар даралт ихтэй хүмүүс кальцийг бага хэрэглэдэг болохыг баталжээ. Кальцийн нэмэлт ч мөн тус болно. Өдөрт нэг грамм кальцийн нэмэлт хэрэглэж болох бөгөөд уг элементээр баялаг сүү, тараг, бяслаг зэргийг хэрэглэж болно. Гэхдээ эдгээр цагаан идээ нь тослог багатай байх шаардлагатай.
Эссенциал өөхний хүчил
Хоолондоо линолийн хүчлийг ихээр хэрэглэснээр цусны даралтыг буулгаж болно. Даралт ихтэй хүмүүсийн простагландин Е буурсан байдаг ба линолийн хүчил нь эдгээрийг хэвийн хэмжээнд байлгахад хэрэгтэй.
Коэнзим Q10
Коэнзим Q10 нь энергийг бий болгох бодисын солилцоонд оролцдог чухал нэгдэл юм. Зүрх судасны өвчтэй хүмүүсийн Коэнзим Q10-ийн хэмжээ багассан байдаг бөгөөд үүнийхээ хэмжээг ихэсгэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )