Монголд хамгийн анх удаа Монгол Freezone-оос зохион байгуулж буй Facebook сонгууль орон даяар үргэлжилж байна. “Хэн нь илүү боловсролтой вэ” хэмээх санал асуулгын тойрогтоо мисс Гантогоо болон мисс Хонгорзул нарыг өрсөлдүүллээ. Тус тойрогт Мисс Гантогоо Facebookчдийн 99 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулан хамгийн боловсролтой миссээр тодорлоо. Ялагч Мисс Гантогоогийн хувьд дэлхийн топ-5 загвар өмсөгчдийн нэг болж байсан ба багаасаа Солонгост амьдарсан тэрээр Солонгос, Англи, Японоор ярьдаг төдийгүй Солонгост их дээд сургууль төгссөн өндөр боловсролтой нэгэн. Харин нэг хувийн санал авсан Хонгорзулын хувьд урд хөршид эмч болохоор анагаахын чиглэлээр сурдаг чамгүй боловсролтойд тооцогдох бүсгүй хэдий ч энэ удаад Гантогоогийн тоосонд дарагдан хоцорлоо.
Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Mongol Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо https://www.facebook.com/MongolFreezone/ хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.
Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )