Эзгүй арлын хүслэнт залуугаар О.Амгаланбаатар тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Монгол Freezone-оос зохион байгуулж буй Facebook сонгуульд Монгол модель агентлагийн чадварлаг эрэгтэй загвар өмсөгч О.Амгаланбаатар, Э.Энхболд нарыг “Та энэ хоёр залуугийн хэнтэй нь эзгүй арал дээр үлдэх вэ?” гэсэн санал асуулгын дор өрсөлдүүлэн юм. Тус сонгуульд О.Амгаланбаатар 75 хувиар өрсөлдөгчөө илт илүүрхэн ялалт байгууллаа. О.Амгаланбаатарын хувьд “Учиртай гурав” киноны Юндэн, Хангайн дүрийг тун чадварлаг бүтээж кино сонирхогчид төдийгүй  үзэгчдээс зүгээс нэлээдгүй өндөр үнэлэлт авч залуучуудын дунд нэрд гараад байгаа билээ. Харин 25%-ийн саналаар ялагдсан загвар өмсөгч Э.Энхболд “Говь” брэндийн нүүр царай болж гадаадын улс орнуудад эх орноо төлөөлөн оролцсон туршлагатай загвар өмсөгч юм. Ямартаа ч фейсбүүкчид энэ удаад эзгүй арал дээр хамт байх залуугаар О.Амгаланбаатарыг сонгож байна.

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Mongol Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо https://www.facebook.com/MongolFreezone/ хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top