Монгол Freezone-оос зохион байгуулж буй анхны facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Энэ удаад Монголын хамгийн цэнгэг гэгдэх Хужирт, Bonaqua уснуудын хооронд “Аль ус нь илүү цэвэр вэ” гэсэн санал асуулгыг явуулсан юм. Тус санал асуулгаар facebook-чдийн 66 хувь нь “Bonaqua”-г Монголын хамгийн цэвэр ус хэмээн үзжээ. “Bonaqua” брэндийн хувьд манай тэргүүлэх MCS группээс үйлдвэрлэн гаргадаг бөгөөд Францаас гаралтай сайн ус гэсэн утгатай үг аж. Тус бүтээгдэхүүн нь хүний биед шаардлагатай эрдэс давсуудыг нэмэлтээр хийж хэрэглэгчдэдээ хүргэдэг юм байна. Харин 33 хувийн саналаар ялагдсан “Хужирт” ус нь Gem international ХХК-ийн бүтээгдэхүүн бөгөөд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уламжлалт рашаанаас дээжлэн авч хэрэглэгчдэдээ хүргэдэг аж. Ямартаа ч энэ удаагийн Facebook сонгуулиар Bonaqua “цэвэр” ус байж чадлаа.
Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Mongol Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо https://www.facebook.com/MongolFreezone/ хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.
Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )