Монголын шилдэг загварын агентлагаар “Монгол модель” шалгарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Энэ удаад Монгол Freezone-оос Facebook сонгуульдаа “Аль нь илүү сайн бэ” хэмээн Монголд төдийгүй дэлхийд данстай мэргэжлийн загвар өмсөгчдийг тайзнаа төрүүлдэг Монгол модель болон Шилмэл загвар агентлагийг өрсөлдүүллээ.

Тус санал асуулгаар фейсбүүкчдийн 88 хувь нь Монгол модель агентлагийг шилдэг хэмээн сонгожээ. Гадаад харилцаа сайтай гэдгээрээ бусад загварын агентлагуудаас эрхгүй ялгардаг тус агентлагийг загварын ноён оргил хэмээгдэх модель Д.Болормаа удирддаг. Түүний гараас үнэхээр тив дэлхийд улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа загвар өмсөгчид гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин өрсөлдөөнд 12 хувийн саналаар Монголын загварын ууган товчоо Шилмэл загвар агентлаг удааллаа. Тус агентлаг нь 1972 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын загварын нүүр царайг тодорхойлж, үе үеийн шилдэг моделиудыг төрүүлсээр ирсэн ч шинэ өнгө төрх, шилдэг менежментийн өмнө фейсбүүкчдийн саналаар эрхгүй толгой гудайлаа.

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Mongol Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо https://www.facebook.com/MongolFreezone/ хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амарсайхан(27.123.214.80) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд бүртгүүлж болох уу.

2  |  0
Top