Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг энэ сарын 3-наас эхлэн хааж, авто замын шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11 чиглэлд энэ сарын 13-ныг хүртэл өөрчлөлт орж байгаа аж. Тухайлбал, М:5 “Баянхошуу-МУБИС”, М:8 “Яармаг-МУБИС”, М:11 “Нисэх-МУБИС”, М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу”, М:35 “Улаанхуаран-Тэнгис к/т -Max импекс”, ХО:“Налайх-10 шар байр-Вокзал” чиглэлийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд МУИС-ийн зогсоолоос Их сургуулийн болон Бага тойруугийн гудамжаар дамжин “Зоос гоёл”-ын уулзварт хүрч үндсэн чиглэлд орж явна. Харин М:6а “Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг”, М:10 “Сансар хороолол-3,4-р хороолол”, М:15 “Баруун салаа- МУИС -БЗД-ийн 6-р хороо”, М:21 “Халдвартын эмнэлэг- 3,4-р хороолол”, М:26 “СХД-ийн 26-р хороо -Их наран - МУБИС”, М:35 “Улаанхуаран-Тэнгис к/т-Мах импекс” чиглэлүүдийн автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа “Зоос гоёл”-ын уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явж МУИС-ийн уулзвар хүрч үндсэн чиглэлээр явах юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )