“Нарантуул” зах түрээсээ 50 хувиар нэмжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Нарантуул захаас амьдралаа залгуулж амьдардаг наймаачид бухимдалтай байна. Учир нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу түрээсээ нэмэхгүй гэж амласан хэдий ч тодорхойгүй шалтгаанаар гэнэт нэмэх шийдвэр гаргажээ. Тус захын түрээс наймдугаар сарын 1-нээс эхлэн 50 хувь нэмэгдсэн байна. Тохилог худалдааны төв болгож засварлахгүй ч гэсэн бороо цаснаас торгоох ганц дээврийн асуудал ч шийдээгүй байж ийнхүү үнээ нэмсэнд нь наймаачид бухимдалтай байна. Тэд зун нь наранд шарагдаж, өвөл нь хүйтэн цементэн дээр зогсч амьдралаа залгуулж байна. Зарим нэг түрээслэгчдийн хэлж байгаагаар “Түрээсийн төлбөр 50 хувь нэмэгдлээ гээд барааныхаа үнийг нэмж болохгүй. Зун оюутан сурагчид амраад худалдан авагч бага болдог. Ийм үед барааны үнээ нэмчихвэл орлогогүй сууна. Түрээслэгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бид нийгмийн халамж хүртэж чаддаггүй. Ядаж л бидний ажилласан жилээр бодож тэтгэвэрт гаргах орчинг бүрдүүлмээр санагддаг” гэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top