Керамик гэдэг нь шатаасан шавар гэсэн утгатай үг бөгөөд шаврыг шатааж хийсэн бүтээлийг хэлдэг байна. Тэгвэл энэхүү бүтээлээр уран бүтээлээ дагнан хийж гадаадын олон тэмцээнүүдэд оролцож байсан манай цөөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол Ж.Цолмонхүү юм. Тэрээр “Морьтон”, ”Сав”, ”Ногоон чоно” “Эх хатан”, “Домог” зэрэг бүтээлүүдээрээ хүмүүст аль хэдийнэ танил болсон бөгөөд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 3 дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Голчлон ахуйн төрлийн керамик хийдэг түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь монгол сэтгэлгээг орчин үе рүү оруулж өгсөнд оршино. Тэрээр цаашид уран сайхны графикаар ажиллахаар төлөвлөөд буй аж. Дашрамд дурдахад, тэрээр Монголын урчуудын эвлэлийн бүхий л шагналыг хүртэж байсан ба 2006 онд Юнескогийн “НҮБ-ийн хүүхдийн сан”-гийн Азийн гар урлалын чанарын батламжит шагнал хүртсэн манай шилдэг уран бүтээлчдийн нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )