Гамбууш буюу Н.Ганцацрал: Манай хойд аав долоон хүүхдийг хүний зэрэгт хүргэсэн буянтан

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Хүний тавилан гэдэг сонин байх юм. Өнөөдөр 60 дөхсөн эрхмийг “насны нар хэвийсэн буурай” хэмээх нь хэвийн л зүйл. Гэтэл “манин” Н.Ганбууш өнөөдөр 60 насны босгон дээрээ Тайландад хүйс солиулах мэс засалд амжилттай орж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болон хувирлаа. Иргэнийхээ үнэмлэхийг Н.Ганцацрал нэртэйгээр солиулж, регистрийн дугаараа шинээр авчээ. Хэсэг хугацааны дараа үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаа юм байх. Нас нь 60 дөхсөн ч сэтгэлгээ нь эгээ л 25-т шиг тэрээр амьдралынхаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй нууцаасаа “Үндэсний мэдээ” сонины уншигчидтай хуваалцлаа. Эрхэм уншигч та өөрийнхөөрөө болгоож үзээрэй. Хүн өөрөө хувь тавилангаа сонгож төрдөг байсан бол Н.Ганбууш анхнаасаа л Н.Ганцацрал болж төрөхийг сонгох байсан биз.

-Хагалгаанд ороод ирснээс чинь хойш даруй хоёр сар өнгөрсөн байна. Одоо биеийн байдал  чинь ямар байна?
-Ерөнхийдөө гайгүй болчихсон. Би сүүлийн үед жаахан гам алдсан бололтой ойр ойрхон бие засах гээд байдаг болчихоод байна. Хүмүүс хар даавуунд тос шингээгээд тавьдаг гэх мэтийн ардын уламжлалт эмчилгээ зааж өгч байна л даа. Даанч над шиг хагалгаатай хүнд тэр нь тохиромжгүй гэнэ. Тиймээс гам бариад дулаан байхад аяндаа зүгээр болно гэж эмч нар зөвлөж байгаа. Мэдээж үрэвсэл дарах, дархлаа сайжруулах эм тариа бол хэрэглэж байгаа. Хагалгаа хийсэн эмч маань хоёр сарын дотор бүрэн эдгэж, асуудалгүй болно гэж хэлсэн. Ямар ч байсан бүх хавдар, энэ тэр нь арилсан. Гэхдээ цаашдаа ямар байх нь надаас л шалтгаална.
-Анх бүрэн утгаараа эмэгтэй хүн болсон гэдгээ мэдрэх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анх би чинь доодохоо хараад л баярлаад байдаг байсан. /инээв.сур/ Хагалгаа хийлгээд гурав хоноод эмнэлгээс гарсныхаа дараа платье өмссөн. Тэнд чинь халуун, тэгээд эмчилгээний дамсктай, бандааш өмсүүлдэггүй байсан. Тэгээд л  урт платье өмсөөд л байсхийгээд л жорлонд орж, толь барьж байгаад л доодохоо хараад баярладаг байлаа. Тэгээд ч Тайландад чинь эмчилгээ ном журмынхаа дагуу явж байсан болохоороо илүү дутуу хүндрэл энэ тэр гарч байгаагүй. Монголдоо ирээд асуудал эхэлсэн дээ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top