200 орчим бие засах газар барина

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Монголын улаан загалмайн нийгэмлэг Нидерландын УЗН хамтын ажиллагааны хүрээнд 2011-2013 онд “Шинэ нөөц-шинэ боломж” төслийг хэрэгжүүлж  эхлээд байгаа билээ. Төслийн гол зорилго нь өрхийн хөгжлийг дэмжин  гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд иргэд, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Уг төсөлд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Говьсүмбэр аймаг хамрагдах бөгөөд гүний худаг барьж ус  түгээх газрыг нэмэгдүүлэх, долоон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулах, засварлах, 200-гаас доошгүй айл өрхийн бие засах газар барих ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top