Замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрддөггүйгээсээ болж жолооч нар аваар осол гаргах, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Тиймээс Монгол улс олон улсын стандартад нийцсэн гудамж талбай, замын хөдөлгөөнийг хянах камерын системтэй болж замын хөдөлгөөний ачаалал, зам тээврийн осол аваар, гэмт хэрэг ЗЦГ-ын статистик мэдээгээр 20 хувиар буурчээ. Камерыг өнгөрсөн оны долдугаар сард Улаанбаатар хотын авто замын уулзваруудад нийт 26 камер суурилуулсан бөгөөд энэ жил гэхэд л нийт 190829 зөрчил илрүүлсэн байна. Камерыг ашиглаж буй гол зорилго нь замын хөдөлгөөний менежментийг сайжруулах, замын түгжрэлийг багасгах, хөдөлгөөнд оролцож буй машины хурдыг хянахад чиглэсэн. Үүнээс гадна камерт бичигдсэн зөрчлүүд нь иргэдэд маргаан шийдвэрлэх чухал баримт болдог аж. Бичлэг нэг сарын хугацаанд хадгалагддаг учраас иргэд тус байгууллагад хандаж болох юм. Түүнчлэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирээдүйд жолооч болох дунд сургуулийн сурагчдад танилцуулга бүхий илтгэл тавихаас гадна эрхээ хасуулсан жолооч нар ч энэхүү сургалтанд заавал хамрагддаг байна.

Сэтгэгдэл ( 0 )